Нэрт дуучин Лэди Гага Сэнди хар салхинд өртөж, орон гэргүй болж үлдсэн Нью Йорк хотын иргэдэд 620 мянган евро буюу нэг сая ам.доллар хандивласан байна. “Born This Way”-ийн од тэрээр Нью-Йорк хотод төрж өссөн бөгөөд тус хотын Улаан Загалмайн гамшигт өртсөн иргэдэд туслах санд дээрх мөнгийг өгчээ. Сэнди хар салхинд өртсөн иргэдэд түүнээс гадна Холливудын нэрт жүжигчин Брэд Пит, Бен Стиллер, Рассель Кроу, дуучин Бон Жови, Брюс Спрингстин нар мөн тусалсан байгаа.
Э.АНХТУЯА