Балотелли экс найз бүсгүйтэйгээ эргэн нийлэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Балотелли экс найз бүсгүйтэйгээ эргэн нийлэх үү?

Италийн нэрт хөлбөмбөгч Марио Балотеллийн хөл хүнд найз бүсгүй Рафелла Фико өчигдөр Неаполь хотод болсон загварын шоунд оролцжээ. Рафелла хэдийгээр долоон сартай хөл хүнд ч гэлээ тус загварын шоунд хуримын даашинзны үзүүлбэрт ихээхэн ач холбогдол өгсөн бололтой. Хамгийн сонирхолтой нь, шоуны үеэр Рафелла ядам хуруундаа бөгж зүүсэн байсан нь олны анхаарлыг хамгийн ихээр татжээ. Өнгөрсөн аравдугаар сард Мариог өөр бүсгүйтэй учир ургуулснаас болж сэтгэл татам хосуудыг салсан гэх цуу яриа дэгдсэн ч одоогоор Марио Рафелла нар эргэн нийлж байгааг зарим эх сурвалжууд онцолсон байна. Өөрийнх нь хүүхдийг тээж яваа модель найз бүсгүйдээ Марио өнгөрсөн сарын эхээр 750 мянган еврогийн үнэтэй байр бэлэглэсэн билээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж