Харумафүжи Окиноумид өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Харумафүжи Окиноумид өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж кюүшю  башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд Окиноумид ялагдлаа. Өчигдөр болсон башёгийн эхний өдрийн барилдаанд комүсүби Хомашог давж, башёг ялалтаар эхлүүлсэн шинэ ёкозуна өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөхөд котэнагэ мэхээр дийлджээ. Харин их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн маэгашираг манлайлж буй Точиозаныг хатакикоми мэхээр давсан байна.

Монголын бусад сумочдын тухайд озэки Какурюү М.Ананд ёрикири мэхээр Кайсейг, Кёкүтэнхо Н.Цэвэгням мөн ёрикири мэхээр Гагамаруг тус тус давж, башёгийн эхний даваагаа авлаа. Харин хоорондоо учраа таарсан Токитэнкү А.Хүчитбаатар, Шотэнро Д.Нямсүрэн нарын барилдаанд Шотэнро давжээ. Мөн өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Чиёнокүниг давсан бол Асасэкирюү Б.Дашням Ёшиказэд өвдөг шороодсон байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж