Хятадад Google-ийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Хятадад Google-ийг хаажээ

Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал үргэлжилж буй энэ өдрүүдэд тус улсын интернэт хэрэглэгчид Google-д нэвтрэх боломжгүй болжээ. Учир нь дэлхийд тэргүүлэгч Google хайлтын системээс ХКН-ын их хурлын талаарх төрөл бүрийн эх сурвалжуудын бүхий л мэдээлэл илэрч байгаа нь Хятадын ард иргэдийг буруу үзэлд сурталд уриалан дуудаж байна гэж үзэж, тодорхойгүй хугацаагаар хаасан байна.  Энэ талаар Google-ийн цахим хуудсанд “Энэ асуудал Азийн зах зээлд манай компанийн хувьцааны ханш унахад нөлөөлж байна. Хэзээ буцаж нээгдэх нь одоогоор тодорхойгүй байна” хэмээн бичжээ.

Өмнө нь Хятад улс Google хайлтын системийг бүрмөсөн хаана гэж байсан ч тухайн хэрэглэгчийн IP хаяг нь Хятадынх байвал тус улстай холбоотой хайлт илрэхгүй байхаар тохиролцсоноор энэ яриа намжиж байсан удаатай. 2010 оны нэгдүгээр сард Google.cn хайлтын системийг албан ёсоор хааж байгаагаа мэдэгдсэн ч хэдэн сарын дараа Хонгконг хувилбар нь ажиллаж эхэлсэн байна.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж