
Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэх олголтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд төв, орон нутгийн хэмжээнд бямба гариг бүр ажиллаж, иргэдэд цахим үнэмлэх олгож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан аймаг, сум, хорооны засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг болон бүртгэлийн ажилтнууд цахим үнэмлэхээ биечлэн авах боломжгүй иргэдэд гэрээр нь олгож эхэлсэн байна.
Иргэний цахим үнэмлэх олгох ажил энэ сарын 08-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 95.3 хувьтай буюу 1.784.277 иргэн цахим үнэмлэхээ аваад байгаа аж. Үүнээс нийслэлд 94,9 хувь буюу 779.787 иргэн цахим үнэмлэхээ авсан бол хөдөө орон нутагт 1.449.000 иргэн цахим үнэмлэхээ авсан нь 95,7 хувьтай үзүүлэлт болж байгаа аж.
Д.ЖАРГАЛСҮРЭН