Тооллого хэрхэн явуулах талаар зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Тооллого хэрхэн явуулах талаар зөвлөнө

Энэ оны эхээр хийхээр товлож байсан хүн ам, орон сууцны тооллогыг ирэх арваннэгдүгээр сар болтол хойшлуулсан. Хүн амын тооллогыг алдаа мадаггүй, нягт нямбай явуулахын тулд бэлтгэл ажлыг эртнээс хийж эхэлжээ. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр нэгэн зөвлөхийг урьж ажиллуулж байгаа юм байна. Ноён Роланд Влатко тавдугаар сарын 15-29-ний өдрүүдэд Үндэсний статистикийн хороон дээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа хүн ам, орон сууцны тооллогын газарзүйн мэдээллийн системийн (ГМС) санг үүсгэх, оновчтой зохион байгуулах чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм. Тэрбээр Монголд   ажиллах хугацаандаа тооллогын зураглалыг оновчтой зөв боловсруулах, тооллогод ашиглах орон зайн төрөл бүрийн мэдээ, мэдээллийг газарзүйн мэдээллийн сангийн бүтцэд оновчтой, зөв зохион байгуулалттайгаар үүсгэх, оруулах аргыг зааж сургах ажээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж