Увс аймгийн төв Улаангом хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эхэлсэн цас гурав хоног үргэлжлэн орлоо. Цасны зузаан зургаан сантиметрт хүрч хунгарласан газраа 40 сантиметр хүрч байгаа аж. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар Баруунтуруунд 11, Түргэнд долоо, Зүүнговьд найман сантиметр зузаан цас оржээ. Цасан шуурга цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэд хол явахгүй, мал сүргээ ойр бэлчээж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг аймгийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байгаа аж. Увс аймгийн төвд өнгөрсөн сарын 7-ны өдрөөс цас орж эхэлжээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин