Мөнхийн өрсөлдөгч “Интернационал” багтай хамтран эзэмшдэг “Сан Сиро” цэнгэлдэхийг тун удахгүй элит цэнгэлдэхүүдийн нэг болох болно гэж “АС Милан” багийн дэд ерөнхийлөгч болон багийн эзэн Адриано Галлиани мэдэгдлээ. Тэрбээр клубын ивээн тэтгэгчид зориулсан тусгай арга хэмжээний үеэр “Сан Сиро бол дээд зэрэглэлийн цэнгэлдэх хараахан биш. Гэхдээ 2013-2014 оны улиралд элит цэнгэлдэх болох болно. Ингэсэн тохиолдолд Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг хүлээн авах боломжтой гэж UEFA-гийн тэргүүн Платини надад амласан. Миний бодлоор энэ 2016 онд боломжтой. 2015 онд цэнгэлдэх рүү метро тавих болно. Би гайхалтай цэнгэлдэх бий болгоно” хэмээсэн гэнэ.
Score Studio