Г.Дөлгөөн-Аюуш УДЭТ-ын жүжигчин болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Г.Дөлгөөн-Аюуш УДЭТ-ын жүжигчин болжээ

МҮОНТР-ийн “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны гол дүр дэслэгч Батхүүгийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш УДЭТ-т харьяалагдах болжээ. СУИС-ийн Кино драмын ангийг төгссөн тэрбээр оюутан ахуйдаа “Manhunt International-2010” тэмцээнд оролцож, хөөмэйн авьяасаараа тэргүүн байрт шалгарч байсан авьяаслаг нэгэн.

Драмын эрдмийн театрын өвөл цагийн нээлтийн бүтээл болох “Гамлет” жүжгийн Вольтимандын дүр театр дахь түүний анхны дүр, анхны уран бүтээл байлаа. Хэн хүний даваад байдаггүй УДЭТ гэх их айлын өндөр босгыг давж чадсан түүнд амжилт хүсье.

Т.МАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж