
Монгол Улсын Засгийн газраас иргэдэд Багануурын нүүрсийг арваннэгдүгээр сарын 01-нээс хөнгөлөлттэй үнээр худалдаалж эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд оршин суугаа хорооноос нь олгож байгаа 3200 төгрөгийн үнэтэй нэг талоноор 40 кг нүүрс худалдан авч байгаа юм. Стандартчиллын үндэсний зөвлөлөөс өнгөрсөн аравдугаар сарын 30-нд ахуйн хэрэглээний хатуу түлш буюу нүүрсийг жижиглэнгээр худалдаалах шуудайны стандартыг тогтоож, худалдаалагдаж байгаа нүүрсний уутыг томруулах шийдвэр гаргасан билээ /нүүрсний шуудай 15, 25, 40 килограммын хэмжээтэй байна/.
Д.ЖАРГАЛСҮРЭН