Халдварт өвчний 176 тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Халдварт өвчний 176 тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хэмжээнд есөн төрлийн халдварт өвчний 176 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс вирусын гепатит, цусан суулга өвчин зонхилох хувийг эзэлсэн аж. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлт гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Дашрамд дурьдахад, Улаанбаатар  хотын найман дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 48 хувийг халдварт өвчний дуудлага эзэлж байгаа бөгөөд энэ нь өмнөх оныхоос 7,2 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Мөн ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжлүүлэхэд Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай, Төв аймгуудын эмнэлгүүдээс ирүүлсэн зургаан сорьцонд А хүрээний H3N2 вирус эерэг тодорхойлогдсон талаар эх сурвалж мэдээллээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж