Холливудын алдарт кино зохиолчдын нэг Майкл Эйрнт кино ертөнцийн түүхэн дэх хамгийн алдартай бүтээлүүдийн нэг “Оддын дайн” киноны шинэ цувралын зохиолыг бичиж эхэлжээ. Тэрбээр нэрт найруулагч Жорж Лукасын үүсгэн байгуулсан “Lucasfilm”-тэй хамтран ажиллах болсноо өчигдөр мэдэгдсэн байна. Майкл Эйрнт 2006 онд “Little Miss Sunshine” нэртэй уран бүтээлээрээ Оскарын шагналыг хүртэж, 2010 онд “Toy Story 3” бүтээлээрээ мөн тус шагналд нэр дэвшиж байжээ. Оддын дайны хамгийн анхны цувралын Люк болон Лей нарын дүрд Марк Хэмиль, болон Кэрри Фишер нарын уран бүтээлчид тоглосон. Харин Энэхүү алдарт цувралыг бүтээсэн нэрт найруулагч Жорж Лукасын “Lucasfilms” кино компанийг Disney компани өнгөрсөн сард 4.05 ам доллараар худалдан авсан юм.
“Оддын дайн”-ы шинэ ангийг 2015 он гэхэд дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Э.АНХТУЯА