Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Эрх танхи лусын гүнж, халамжит сайн хань, халуухан нууц амраг гээд драмын театрын тайзнаа цөөнгүй дүр бүтээж, нэгэн цагт Драмын эрдмийн театрын залуу үеийн төлөөлөл болж явсан жүжигчин Т.Хулан “ариун сүм”-дээ эргэн иржээ. “Лусын дагина” жүжигт бүтээсэн гол дүрээр “Гэгээн муза” хүртэж, салбарын тэргүүний цол, тэмдэг энгэртээ гялалзуулсан тэрбээр “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяртай гэрлэж, өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн. Хөл хүнд болсоор их тайзаа түр орхисон залуу ээж театртаа эргэн иржээ. Тэрбээр өнгөрөгч баасан гаригт нээлтээ хийсэн шинэ зууны шинэ “Гамлет”-д оролцон тоглов.


Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж