Их гүрнүүдийн батлан хамгаалахын халаа, сэлгээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Их гүрнүүдийн батлан хамгаалахын халаа, сэлгээ

Их гүрнүүдийн батлан хамгаалахын халаа, сэлгээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн дараа дэлхийн их гүрнүү­дийн удирдагчид өөрсдийн цаашдын бодлогыг бага багаар олон нийтэд ойлгуулах гэж хичээх болов. Урьдаас бэлдэж байсан гэлтэй ОХУ-ын Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг ажиглаж, дараагийн нүүдлээ хийлээ. Тодруулбал, В.Путин Батлан хамгаалахын сайдаа солих шийдвэр гаргасан. Харин одоо АНУ-ын Тагнуулын төв газрын дарга ажлаа хүлээлгэн өгч байна. Батлан хамгаалахын салбартаа хийж буй гэдэг утгаараа энэ нь нэлээд сонирхол татаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн БНХАУ-ын Коммунист намын XVIII их хурлаар намын даргаа шинэчлэх, өөрчлөх талаар хэлэлцсэн. Одоогийн даргаа залуу удирдагч Си Жинпингээр “цус сэлбэх” болсон. Харин Коммунист намын хурлын үеэр Ху Жинтао “Хятад ямар ч дайнд бэлэн байх зэвсэгт хүчинтэй” гэх мэт үгсийг онцолж юм. Ийнхүү дайн байлдааны шинжтэй үгсийг унагах шаардлага юунд байсан юм бол. Магадгүй өөрсдийн зэвсэгт хүчний сүр хүчийг харуулах гэсэн байж болох. Мөн Ху Жинтао “Бид орон нутагт гарч болзошгүй дайнд ялалт байгуулах үүднээс цэрэг армиа улам хөгжүүлэн зэвсгийн өндөр технологийг боловсруулна. Энэ нь ямар ч дайнд бэлэн байх армийг хэлж байна” хэмээсэн. Түүний хэлсэн үгнээс “орон нутгийн болзошгүй дайнд” гэсэн үг орсон байсан. Тэгвэл өвөрмонголчууд, түвдүүдийн салан тусгаарлах оролдлогын талаар онцгойлон хэлээд байгаа мэт. Энэ бүх дайны бэлэн байдал зэрэг нь тус улсын шинэчлэл стратегийн зорилтуудын нэг гэдгийг цаад утгаараа анхааруулсаар байна.

Харин АНУ-ын хувьд нам гүмхэн өөрчлөлт  хийж байна. Эхний ээлжинд ТТГ-ын дарга солигдох явдал байлаа. Хэвлэлээр түүнийг “Нууц амрагаасаа болж ийнхүү ажлаасаа халагдах болсон” хэмээн гарсан байгаа. Харин их гүрний хувьд ч тэр, стратегийн бодлогын хувьд ч тэр иймэрхүү асуудлыг чимээгүй шийдчих боломжтой. Энэ талаар Франц улстөр судлаач, геополитикийн эрдэмтэн Оливер Жепард “АНУ-ын хувьд аливаа шийдвэрийг олны өмнө аль болох ил тод байлгах үүднээс өнгөлөн далдлах аргаар гаргадаг. Яг л бүх зүйл илэрхий мэт боловч цаанаа далд утга агуулсан шийдвэрүүд байдаг. Дэлхийн бодлого, их гүрнүүдийн шийдвэрт хамгийн их нөлөө үзүүлдэг орны хувьд ТТГ-ын даргыг ийм инээдтэй гэмээр шалтгаанаар огцруулах нь утгагүй. Үүнийг шинжээчид “Өнгөлөн далдлалт” гэж тайлбарлаж байгаа. Тиймээс Барак Обама ирэх дөрвөн жилийн бэлтгэл ажлыг аль хэдийнэ эхлүүлсэн гэж ойлгож болно” хэмээжээ.

Хэвлэлээр АНУ-ын ТТГ-ын дарга Дэвид Петреусийн гэр бүлээс гадуурх амьдрал олны өмнө ил болсон талаар гарах болсон. Албан ажлаасаа огцрох гэсэн түүний хүсэлтийг Ерөнхийлөгч Барак Обама хүлээж аваад, түүнд болон эхнэрт нь сайн сайхныг хүссэн юм. Тэрбээр гэр бүлийн үнэнч биш харьцааныхаа улмаас Тагнуулын төв газрын захирлын тушаалаас огцрох шийдвэрээ өнгөрсөн баасан гаригт гаргасан. Их гүрний бүхий л тагнуулын үйл явц, бодлого хариуцсан том дарга ийнхүү огцрох болсон нь энэ. Насны хувьд 60 гарч буй Дэвид өөрийн ажлаа “Ямар нэг өөр шалтгаанаар хүлээлгэн өгөх боломжгүй байгаагүй юм байх даа” гэсэн өгүүлбэрийг “The Times” онцолж буй. Барак Обама Петреусийг улс орноо “Аюулгүй бөгөөд хүчтэй болгоход хүчин зүтгэсэн” хэмээн “гарамгай генерал” шагналаар үнэлжээ. Одоо тус газрын үүрэг гүйцэтгэгчээр генералын орлогч Майкл Морелла ажиллаж байгаа юм. ТТГ-ын экс генерал Дэвид Петреус өнгөрсөн оны есдүгээр сард тус газрын даргаар томилогдсон. Өмнө нь тэрбээр Ирак дахь АНУ-ын зэвсэгт хүчин болон НАТО-гийн цэргийн хүчнийг командалж байгаад Афганистан дахь НАТО-гийн хүчний командлагчаар ажиллаж байсан нэгэн.

Энэхүү үйл явдлыг В.Путин алсаас ажигласан хэвээр байгаа. Тэр ч утгаараа Барак Обамад Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, ОХУ-д айлчлахыг хүсжээ. Айлчлал ирэх сард болох талаар эх сурвалжууд мэдээлсэн. В.Путины хувьд Батлан хамгаалахын сайдаа огцруулж, шинэ сайдыг томилсон нь бас л учир шалтгаантай. Тус улсын Батлан хамгаалахын сайд асан Анатолий Сердюковыг “Яамны эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн ийнхүү ажлаас нь чөлөөлж байна” хэмээн В.Путин хэлсэн. Түүний оронд Москва хотын захирагч асан Сергей Шойгуг томилохоор болсон. Хэн ч харсан В.Путин “Өөрийн хүмүүсийн ОХУ-ыг бүрэн удирдлагадаа оруулж байна” гэхээр ойлголт төрүүлсээр байгаа. Их Британийн “Guardians” сонинд өгүүлж буйгаар “В.Путин бол тун гярхай хүн. Хэнийг ямар үндэслэлээр хэрхэн солих нь түүний бүрэн мэдээлж байдаг. Ойрын 12 жил түүний эрин үе” хэмээжээ. Тиймдээ ч Сердюковыг албан тушаалаас нь буулгах шийдвэрийг Ерөнхийлөгч өөрийн биеэр гаргасан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Дмитрий Медведев А.Сердюковыг санал болгожээ.

Энэ мэт их гүрнүүдийн батлан хамгаалахын салбар дахь, сэлгээ сонирхолтой байдлаар өрнөж байна. БНХАУ-ыг “Сэргэн мандалтын үе” хэмээн Францын “De Presse” агентлагаар цохон тэмдэглэж буй. ОХУ-ын хувьд эдийн засгийн хүчирхэг байдлаа сүүлийн хоёр жилийн хугацаанд БНХАУ-д алдсан гэхэд хилсдэхгүй. Хятадын хувьд Батлан хамгаалахын салбарт төсөвлөдөг хөрөнгийн хэмжээг жилээс жилд нэмсээр байгаа. Харин ОХУ эсрэгээрээ Батлан хамгаалахын салбарт зориулж буй төсвийг сүүлийн жилүүдэд дахин хянах тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Ирэх хоёр жилийн хугацаанд АНУ Ойрхи Дорнодоос цэргээ бага багаар гаргасаар 2001 онд эхэлсэн хяналтын системээ бүрэн устгах бололтой. Жишээ нь Ирак, Афганистанаас цэргээ 2014 он гэхэд татаж дуусах шийдвэр гаргасан. Харин дараа нь Пакистан. ОХУ ч “Арабын Хувьсгал” гарснаас хойш Ойрхи Дорнодын асуудалд нэг их орохоо больсон. Энэ нь Барак Обаматай уулзсан нууц хэлэлцээрийг дараа шууд хэрэгжиж эхэлсэн. Уг нь Сирийн асуудал дээр ОХУ цэрэг оруулах, энхийг сахиулах ажиллагаа явуулах санал дээр эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсээр байсан. Гэвч нэг л өдөр Барак Обама Владимир Путинтэй хэдэн цаг ярилцаад л бүхнийг хялбар аргаар шийдвэрлэсэн.

“БРИКС”-ийн орнуудын ээлжит бус чуулга уулзалтаар ОХУ-ын зүгээс хэлэлцэж буй бүхий л асуудалд хүлээцтэй хандаж, өөрсдийн байр суурийг болгоомжтой илэрхийлж байсан гэдгийг тухайн үед хэвлэлээр онцолж байсан. Өмнө нь ОХУ “БРИКС”-ийн холбооны голлогч улс байсан талаар ч Хятадын “Синьхуа” агентлаг цохон тэмдэглэж байсан юм. Ямартай ч одоо болж буй БНХАУ-ын Коммунист намын XVIII их хурлаар ямар томилгоо, шинэчлэл хийхийг Б.Обама болон В.Путин хүлээж буй нь тодорхой.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж