АНУ-ын Индианаполис хотод айлын байшинд хүчтэй дэлбэрэлт болж, хоёр айлын байшин юу ч үгүй болтлоо шатан, 14 айлын байшин эвдэрч сүйдсэн байна. Индианаполис хотын албаныхны мэдээлснээр одоогоор ослын улмаас хоёр хүн амь үрэгдэж, дөрвөн хүн хөнгөн гэмтэж, эмнэлэгт хүргэгдээд байна. Гэрчүүдийн яриагаар дэлбэрэлт болсон байшингийн хажуугийн шатаж буй айлаас хоёр хүүхэд, эцэг, эхийнхээ хамт их хэмжээний түлэгдэлтэй гарч ирсэн байна. Индианаполис хотын албаныхан ослын дараа тухайн газарт онцгой байдал зарлаж, 200 орчим хүнийг албадан нүүлгэн шилжүүлж ойролцоох сургуульд түр орогнуулжээ. Дэлбэрэлтийн шалтгааныг урьдчилсан байдлаар хий дэлбэрснээс болсон хэмээн таамаглаж байна.
Б.АНХТУЯА