Нэкст Электроникс амжилтаа бататгалаа

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Нэкст Электроникс амжилтаа бататгалаа

“Дэлхийн Худалдааны Төв Улаанбатаар”, “Мишээл Групп” хамтран дэлхийн брэндийн албан ёсны дистрибьютерүүдийн нэгдсэн экспог зохион байгуулсан билээ. Энэ сарын 9,10,11 өдрүүдэд Мишээл Экспо танхимд болсон энэхүү үзэсгэлэнд Монгол дахь албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгч, импортлогч, дилер компаниудыг нэг дор цуглуулсанаараа онцлогтой байлаа.  Зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнд оролцогч компаниудын албан ёсны эрхийг нь сайтар магадалсаны үндсэн дээр энэхүү үзэсгэлэнд оролцох эрхийг олгосон. Тэгвэл шинэ шилдэг бүхнийг түгээгч Нэкст Электроникс ХХК энэ үзэсгэлэнд дэлхийн тэргүүлэх брэнд болох Самсунг брэндээрээ оролцсон юм.

Самсунг Электрониксийн албан ёсны эрхтэйгээр хамтран ажиллах болсон 2010 оноос хойш Нэкст Электроникс  дэлхийн хамгийн хүчирхэг энэхүү брэндийн гэр ахуйн бүх төрлийн цахилгаан бараа, компьютерийг хэрэглэгч, худалдан авагчдад албан ёсны үйлдвэрээс нь, хамгийн урт баталгаат хугацаатай, боломжийн үнээр хүргэсээр ирсэн билээ. Хэрэглэгч худалдан авагчдын итгэлийг хүлээсэн өндөр чанартай Самсунг брэнд Нэкст Электрониксийн хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр Монголчуудын сонголт улам бүр ухаалаг болж, хамгийн орчин үеийн шилдэг технологитой бараа бүтээгдэхүүнийг монгол айл бүр худалдан авдаг болсон юм. Нэкст Электроникс компани Самсунг брэндийн бараа бүтээгдэхүүний борлуулалтаар 2011 онд шилдэг нь болсон байна.
Нэкст Электрониксийн хувьд энэхүү үзэсгэлэнд оролцсон явдал нь Сасмунг брэндийн албан ёсны эрхийг эзэмшдэг мөн самсунг брэндийн бараа бүтээгдэхүүний борлуулалтаар шилдэг нь, албан ёсны эрхтэй Монгол дахь хамгийн том засварын төв Нэкстэд байдаг тухай хэрэглэгч, олон түмэнд мэдээлэн, таниулах зорилготой байсан юм.
Нэкст Электроникс ХХК Монгол Улсын гадаад худалдааны салбарт, тэр дундаа импортын зах зээлд хувь нэмэр оруулан, дэлхийн брэндийг эх орондоо албан ёсоор төлөөлж, хэрэглэгчдэд оригинал бараа бүтээгдэхүүний чанарыг танилцуулах, хуурамч барааны эсрэг мэдээлэл өгөх, аюулгүй байдлыг сурталчилах зорилгоор зохион байгуулсан энэхүү үзэсгэлэнд оролцсоныг Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам, Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө Газар, Гаалийн Ерөнхий Газар, Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, МҮХАҮТ, Монголын Оюуны Өмчийн Газар, Дэлхийн Худалдааны Төв Улаанбаатар, Мишээл групп зэрэг байгууллагууд батламжиллаа.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж