Өмнөговь аймагт нэг хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймагт нэг хүн амиа алджээ

Өмнөговь
аймагт энэ сарын 5-ны 01:45 цагт томоохон осол гарч, нэг хүн амиа
алдсан хэрэг гарсан юм. Ноён сумын төвөөс урагш 30 км-т орших Хар толгой
гэдэг газарт байдаг “Бидний-Зорилго” хайгуулын компанийн уурхайчдын
баазад уг хэрэг гарсан бөгөөд шинжилгээгээр энэ явдлыг хөдөлмөрийн
аюулгүй байдал зөрчсөн хэмээн тогтоожээ. Ослын улмаас тус компанид
тэсэлгээчин ажилтай 44 настай, эрэгтэй Б нас барж, 26 настай эрэгтэй М,
33 настай эрэгтэй Б, БНХАУ-ын иргэн Гау нар гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.
Тус хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэж Өмнөговь аймгаас
мэдээллээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж