Гариг хоорондын мэдээлэл дамжуулах робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Гариг хоорондын мэдээлэл дамжуулах робот бүтээжээ

Олон улсын сансрын станцын судлаачид гариг хоорондын мэдээлэл дамжуулах робот бүтээжээ. “Disruption-Tolerant Networking” (DTN)-ийн технологи бүхий уг робот нь Ангараг гариг дээрх одон орон судлаачидтай харилцах бүрэн боломж олгож байгаа аж.

Ангараг болон дэлхийн хооронд мэдээлэл дамжуулах явцад зарим үед мэдээлэл алдагдах тохиолдол гардаг байна. Тэгвэл DTN-ийн роботыг ашигласнаар олон сая километрийн зайтай гариг хоорондын мэдээллийг үнэн зөв дамжуулах боломж бүрдэж байгаа гэнэ.

Европын сансрын агентлаг болон Олон улсын сансрын станц, “НАСА” хамтран өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр уг роботыг сансарт туршиж байжээ. Туршилтын ажиллагаанд Олон улсын сансрын станцын 33 гишүүнээс бүрдсэн баг ажилласан байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж