![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2010/9/d9763d647e2303ab/73bf1307c0996c93big.jpg)
Орхон аймгийн Жаргалант суманд “Хорт салст халуурал” хэмээх өвчнөөр нэг үхэр өвчилжээ. Тус аймгийн Дулаан-Уул багт намаржиж байсан малчин Б.Очирын нэг үхэр, ховор гардаг ийм өвчнөөр хорогдлоо. Өвчилсөн үхрээс шинжилгээ авч дээжийг нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид явуулахад уг өвчин болох нь батлагдсан аж. Энэ өвчин нь эмчлэгддэггүй, таарах вакцин байхгүй учир шууд устгадаг аж. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж өвчилсөн малыг устгасан байна. Түүнчлэн Жаргалант суманд нэг сарын хорио цээр тогтоожээ. Энэ чиглэлээр малчдад сурталчилгаа, таниулга ч хийсэн байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин