Газар хөдлөлтөөс сэргийлэх төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөөс сэргийлэх төсөл хэрэгжүүлнэ

Монгол дахь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчийн газар болон Монголын Улаан загалмай нийгэмлэгээс  ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх  “Олон нийтийг чадавхижуулан, гамшгийн эрсдлийг бууруулах” төслийн  хүрээнд сонгогдсон нийслэлийн 43 сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд оролцсон нээлтийн үйл ажиллагаа маргааш 14 цагаас Багшийн хөгжлийн төвийн хурлын танхимд болно. Төслийн хүрээнд энэхүү сонгогдсон сургуулиудад багш нарт болон сурагчдад зориулсан сургалт хийж шарцын тэмдэг тэмдэглээ болон ослын үеийн гэрэл, анхны тусламжийн багц зэргийг өгөх юм. Мөн сургууль тус бүр дээр Өсвөрийн улаан загалмайн  бүлгэм байгуулагдаж хүмүүнлэг энэрэнгүй ёс суртахуун, эрүүл мэндийн анхны тусламжийн талаар мэдээлэл олгох юм.
 
Тус нээлтийн үйл ажиллагагаар МУЗН болон боловролын газруудын хамтын ажиллагаа,цаашдын үйл ажиллагааны хандлагыг тодорхойлж хамтын үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах юм байна.

 Холбоо барих утас 91914059/ Ш.Лхамноржмаа/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж