Хаад, хатдын хөрөг Монголдоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Хаад, хатдын хөрөг Монголдоо ирлээ

Тайванийн үндэсний ордон музейд Монголын түүхэн найман хаан, 15 хатны хөрөг хадгалагдаж байсан юм. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан Тайваньд айлчилж байхдаа харсан байдаг. Чан Кай Ши БНХАУ-ыг 1949 онд байгуулагдахад Тайваньд дүрвэн гарахдаа Бээжингийн музейд байсан эдгээр хөргийг авч явжээ.Тэгвэл 700-800 жилийн түүхтэй хаад, хатдын түүхэн хөргүүд эзэн Чингис хааны мэлмий гийсний 850 жилийн ойгоор эх орондоо эргэн ирж байна.

Хаадын найм, хатдын 15, нийт 23 хөргийг Тайваний талаас хүлээн авах ёслол өнөөдөр 15.00 цагт Үндэсний түүхийн музейд болох юм. Аргах хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Соёлын өвийн хэлтсийн дарга н.Цэндсүрэн, албаны бусад хүн оролцох ажээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж