Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ийн 116 дахь тохиолдол илэрсэн талаар албаныхан мэдээлж байсан бол энэ тоо дахин хоёроор нэмэгджээ. Энэ сарын 2-нд эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулах зорилгоор өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд ХДХВ-ийн халдвар илэрч, онош нь батлагдсан байна. ХДХВ-ийн 117 дахь тохиолдлоор бүртгэгдсэн үйлчлүүлэгч 40-45 настай эмэгтэй байсан аж. Одоогоор түүний биеийн байдал нь сайн байгаа аж. Хоёр дахь тохиолдол нь энэ сарын 5-нд ХӨСҮТ-ийн сан дурын зөвлөгөө шинжилгээний төвд хандан үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн вирус илэрсэн нь батлагджээ. ХДХВ-ийн 118 дахь тохиолдлоор бүртгэгдсэн үйлчлүүлэгч 25-29 настай эрэгтэй хүн байсан бөгөөд түүнийг эмнэлгийн хяналтад оруулсан байна.
Б.СҮХ