Жүжигчин Ц.Цэрэнболд СТА боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Жүжигчин Ц.Цэрэнболд СТА боллоо

Грекийн сонгодог жүжгийн оргил болсон Т.Софоклийн “Эдип хаан” жүжгийн гол дүрийг бүтээж, театрын тайзнаа гялалзсан энэ эрхэм бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд. Тайз, дэлгэцийн олон бүтээлд ширүүн дориун, хурц зан төрхтэй дүр бүтээсэн түүний урын санд 20 гаруй гол болон туслах дүр бий гэсэн. Омголон төрх, баргил хоолойгоор үзэгчдийн танил болсон тэрбээр өнгөрөгч баасан гаригийн үдэш Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол, тэмдгээр энгэр мялаав.

Өвөл цагийн нээлтээ дэлхийн утга зохиолын дээж болсон У.Шекспирийн “Гамлет” жүжгээр нээсэн тэр үдэш УДЭТ-ын тайзнаа Ц.Цэрэнболд СТА тэмдгээ хүлээн авсан юм. Уг нь аль зун түүнийг СТА цол, тэмдгээр шагнах шийдвэр гарсан ч онцгой өдрийг тохиолдуулан, “Гамлет”-ын нээлтийн үдэш түүнд баяр нэмсэн нь энэ байлаа.


Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж