Английн кино ертөнцийн нэрт жүжигчин Кейтрин Келли 15 жилийн турш хамт амьдарсан нөхөр Алекс Андрейгаас салах болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. Хосууд 1997 онд хуримаа хийсэн бөгөөд 15 настай охинтой аж. Келли 1987 оноос хойш Британийн олон ангит кинонуудад тоглож, кино ертөнцийн карейраа эхэлж байжээ.
Харин түүний салалтын шалтгааныг сүүлийн үед ихэнх цаг завыг хувийн амьдралаасаа илүү кино продакшны ажилдаа зарцуулах болсон нөхрөөс нь болсон хэмээн TMZ онцолсон байна. Алекс “NYU” хэмээх хувийн кино продакшинтай бөгөөд 2011 оноос тэрээр Английн томоохон кино студитэй хамтран ажиллах болсон байна.
Э.АНХТУЯА