Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Драмын театрын шинэ цагийн ноён нуруу болсон найруулагч Н.Наранбаатарын сэтгэл доторх төсөөллөөр бий болсон “Гамлет” 33 жилийн дараа Монголын тайзнаа морилов. Аливаа уран бүтээлийг зөвхөн нэг хүнд зориулж хийдэггүй, тиймээс бялуурам сайхан магтаалын үгс, эрч хүч, эр зориг хайрлах урмын үгс, эсрэгээрээ уран бүтээлчдийн нөөц бололцоог шавхах учиртай шүүмж үгс “Гамлет”-ыг хүрээлэн байна. Үзэгчдийн үнэлгээ ямар байхаас үл хамааран өдийг хүртэл залуу найруулагч гэх тодотголтой явсан Н.Наранбаатар энэ цаг мөчөөс эхлэн “Гамлет”-аар овоглох боллоо.

Монголын сонгодог урлагийг дахин нэг алхам урагшлуулж, дэлхийн утга зохиолын сор болсон бүтээлийг зоригтойгоор тайзнаа тавьсан энэ эрхэмд баяр хүргэх нь зүй. Н.Наранбаатар, Браво!

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж