Деми Мур төрсөн өдрөө тэмдэглэжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Деми Мур төрсөн өдрөө тэмдэглэжээ

Холливудын нэрт жүжигчин Деми Мур 50 насныхаа төрсөн өдрийг мартагдахааргүй тэмдэглэхийг хүссэн бололтой. 1962 оны арваннэгдүгээр  сарын 11-нд төрсөн үзэсгэлэнт бүсгүй өнгөрсөн долоо хоногт Арабын Дубай хотод дотны найзуудын хамт амрахаар очсоныг “Gulf News” мэдээлжээ.
Деми Мурын төрсөн өдрийн үдэшлэгт дэлхийн Загварын ертөнцөд алдартай  найзууд болох  Наоми Кемпбелээс эхлээд загвар өмсөгч Кейт Мосс, Сара Фургус нар мөн хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр Дубайд ирэхээсээ өмнө Энэтхэгт аялж, байгаад ирсэн бөгөөд төрсөн өдрийнхөө баярт Дианна Россын урласан Энэтхэг үндэсний хувцсаар гоёсон байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж