Баруун өмнөд талаараа Номхон далайтай хиллэдэг Гватемал улсад өнгөрөгч долоо хоногт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос 52 хүн нас барж, олон зуун хүн ор сураггүй болоод байна. Гэтэл өчигдөр Гватемалд дахин 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичиргээ хөрш Сальвадор болон Мексикийн өмнөд хэсэгт хүртэл мэдрэгдсэн байна. Одоогоор хохирлын мэдээлэл гараагүй байгаа ч Сан Кристобал Кучод нэг айлын 10 хүн байшиндаа даруулан харамсалтайгаар амиа алдсан байна. Цуврал газар хөдлөлтийн улмаас Гватемалд олон хүн орох оронгүй болж, гэрэл цахилгаан тасарчээ. Газар хөдлөлтийн гамшигт өртсөн мужуудад Гватемалын армийн хоёр мянга орчим цэрэг олон зуун амврагчидтай нэгдэн аврах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Б.АНХТУЯА