С.Ням-Очир Токиогийн “Их дуулга”-д зодоглоно

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир Токиогийн “Их дуулга”-д зодоглоно

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид хилийн чанадыг зорихоор бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байна. Арваннэгдүгээр сарын 24, 25-нд БНХАУ-ын Чиндао хотноо болох гран-при тэмцээнд залуу тамирчид голдуу бүрэлдэхүүнтэй оролцох бол энэ сарын 30-наас ирэх сарын 2-ны хооронд болох чансаа өндөр Токиогийн “Их дуулга”-ыг Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нарын тэргүүтэй нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй зорих ажээ. Лондонгийн олимпийн наадамд Монголын тамирчдын медалийн буухиаг эхлүүлж, 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин С.Ням-Очирын тухайд олимпиос хойшхи анхны тэмцээн нь Токиогийн “Их дуулга” болж байна.

Токиогийн "Их дуулга"-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй:

60 кг: Д.Амартүвшин, Ч.Болдбаатар
66 кг: Д.Алтансүх
73 кг: Х.Цагаанбаатар
81 кг: С.Ням-Очир, Н.Дагвасүрэн
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Төгөлдөр

Эмэгтэй:

-78 кг: М.Ууганжаргал

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж