“Microsoft” яриа орчуулдаг программ бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

“Microsoft” яриа орчуулдаг программ бүтээжээ

Америкийн “Microsoft” корпорациас хүний яриаг англи хэлээс шууд хятад хэл рүү хөрвүүлдэг компьютерийн программ зохион бүтээжээ. Энэ тухай корпорацийн эрдэм шинжилгээний захирал Рик Рашид өнгөрсөн сарын сүүлээр Хятадын Тяньжинь хотод танилцуулсан байна. Рик Рашид орчуулгын шинэ программаа танилцуулах илтгэлдээ үүнийг ашигласан бөгөөд түүний тавьсан илтгэлийн ихэнхи хэсгийг шууд хятад хэл рүү орчуулж байжээ. Хэдийгээр тус программ нь одоохондоо шууд орчуулга хийхэд зарим нэг алдаа гаргаж байгаа ч үгний өргөлт, хөг хэмнэлийг зөв орчуулж байгаа юм байна. Рик Рашид энэхүү программ дээр өнгөрсөн 2010 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн сард ийнхүү анхны загвараа гарган авч чаджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж