Цасан хунгар зарим замыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Цасан хунгар зарим замыг хаажээ

Ихэнх нутгаар өнгөрсөн баасан гаригаас эхлэн цаг агаар муудаж, ялангуяа баруун аймгуудын нутгаар огцом хүйтэрч, их хэмжээний цас унажээ. Увс аймгийн малчин суманд 54 сантиметр /см/ зузаан цасан бүрхүүл тогтсоноос зам харгуй хаагдсан байна. Мөн Увсын Хяргаст 34 см, Хөвсгөлийн Эг-Үүрт 20 см, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаанд 19 см зузаан цасан бүрхүүл тогтосоноос мал бэлчээрлэх аргагүйд хүрээд байгаа гэнэ. Цасан шуурга дахин шуурч, цас ихтэй нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүйг цаг уурчид анхааруулж, малчдыг аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна.

 Мөн орон нутгийн нийтийн тээврийн зорчигч үйлчилгээний болон жолооч нарт техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан машин, техникээр үйлчлэх, шатахууны нөөцтэй явах, зам давааны нөхцөл байдлыг харж замд гарахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж