Instagram-ын вэб хувилбарыг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Instagram-ын вэб хувилбарыг бүтээжээ

Ухаалаг гар утастнуудын байнгын хэрэглээ болсон Instagram-ын вэб хувилбарыг бүтээжээ. Өмнө нь “Apple” компанийн iOS болон “Google”-ийн Android үйлдлийн системтэй ухаалаг гар утасны app байсан Instagram ийнхүү instagram.com гэсэн вэб хувилбартай болж байна. Ингэснээр хэрэглэгчид зургаа оруулахдаа тойм тайлбар оруулж, засварлах, мөн найз нөхдийнхөө хүрээг тэлэх боломжтой.

Мэргэжилтнүүдийн зүгээс долоо хоногийн хугацаанд Instagram хэрэглэгчдэд бүх хэрэглэгчдийн вэб хаягийг санал болгох гэнэ.

Instagram-ын вэб хувилбар нь гадаад үзэмжийн хувьд Facebook-тэй төстэй байна. Нүүр  хуудсанд тухайн хэрэглэгчийн өмнө нь оруулж байсан зургуудыг коллажилсан байх ба хэрэглэгчдийн аватар зураг дэлгэцийн зүүн талд байрлах ажээ.

Instagram нь гэрэл зураг авч, түүнийг гэрэл зургийн 17 шүүлтүүрээр засч янзлах бөгөөд дараа нь тэндээс Facebook, Twitter сайтууд эсвэл цахим шуудангийн хаягаар илгээх боломжтой ажээ. Өдөр бүр нийтийн сүлжээнд 300 сая зураг тавигдаж байна. Instagram нь 100 сая гаруй хэрэглэгчтэй Facebook энэхүү фотосервисийг  715 сая ам.доллараар авсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж