Мэргэжилтнүүдийн зүгээс долоо хоногийн хугацаанд Instagram хэрэглэгчдэд бүх хэрэглэгчдийн вэб хаягийг санал болгох гэнэ.
Instagram-ын вэб хувилбар нь гадаад үзэмжийн хувьд Facebook-тэй төстэй байна. Нүүр хуудсанд тухайн хэрэглэгчийн өмнө нь оруулж байсан зургуудыг коллажилсан байх ба хэрэглэгчдийн аватар зураг дэлгэцийн зүүн талд байрлах ажээ.
Instagram нь гэрэл зураг авч, түүнийг гэрэл зургийн 17 шүүлтүүрээр засч янзлах бөгөөд дараа нь тэндээс Facebook, Twitter сайтууд эсвэл цахим шуудангийн хаягаар илгээх боломжтой ажээ. Өдөр бүр нийтийн сүлжээнд 300 сая зураг тавигдаж байна. Instagram нь 100 сая гаруй хэрэглэгчтэй Facebook энэхүү фотосервисийг 715 сая ам.доллараар авсан билээ.