“Ситико Аудит” компанийн 15 жил, “Бизкон аудит” компанийн10 жилийн ойд зориулсан Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр “Монгол бөхийн өргөө”-нд боллоо. Барилдаанд улсын заан Д.Баасандорж, Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, Ц.Лхагвасүрэн, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Э.Энхбат, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Н.Батсуурь түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөх, улсын заан Д.Баасандорж үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Булган аймгийн Могод сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, UFC группийн бөх, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин П.Ганхүү нар шалгаран үлдэв.
Б.ЭНХ