Мессеж бичих үү яах уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Мессеж бичих үү яах уу?

Мессеж бичих нь хайр халамжтайгаа илэрхийлэх нэг энгийн арга мөн үү эсвэл шууд харилцаанаас зайлсхийсэн хулчгар арга уу?
Асуудал юунд байна вэ гэвэл ихэнх эрчүүд мессеж бичихдээ эмэгтэй хүнд сэтгэлээ яаж  илэрхийлэхээ сайн мэддэггүй аж.  
Хөгжилтэй, сээтэгнэсэн, өөртөө итгэлтэй мессеж хосуудыг улам ойртуулдаг. Энэ нь эрчүүдийг санаачлагатай байж, сэтгэлээсээ хандахыг шаарддаг. Тухайлбал бүсгүйн утасны дугаарыг асуухдаа шууд л сээтэгнэсэн мессеж илгээ. Зүгээр л  “Сайн уу” гэхийн оронд “Тантай ярилцаж байгаа азтай залуу хэн бэ?”. Мессежээ хүн дахин дахин уншдагийг сана. Тиймээс өөрийгөө сануулах, мэдрэмж төрүүлэх мессеж илгээ.  

Мессеж бичих өөр нэг сайн арга бол тексттэн мессеж бичихийн оронд зураг илгээх юм.  Хэн нэгэнтэй уулзахыг тэсгэлгүй хүлээх, түүний тухай бодож байгаагаа мэдрүүлэхийг хүсч байвал үүнийгээ илэрхийлсэн зураг илгээх хэрэгтэй. Хамгийн гол нь таны мессеж товч, өөртөө итгэлтэй байдлыг чинь илэрхийлэх сээтэгнэсэн утгатай байх нь чухал. Гэхдээ уншихаас илүү сонсох нь илүү дээр зүйлийг мессежээр илгээх хэрэггүй. Хэн нэгэнтэй шинээр харилцаа тогтооход анхны сэтгэгдлийг мессеж баллаж ч мэднэ. Тиймээс хариу нь юу гэж ирэхийг төсөөлөн үгээ сайн бодож бичих нь чухал. Дараа нь мессеж бичихдээ утсаар хэлвэл илүү дээр байх үгсийг мессежээр явуулах хэрэггүй. Мессеж яриаг өдөөх эхлэл болох ёстой. Ингэж чадвал бүсгүйд чинь энэ харилцаа таалагдаж хариу бичих эсвэл өөрөөс чинь мессеж ирэхийг тэсгэлгүй хүлээдэг болно.
Мессеж хосуудыг тэгтэл нь ойртуулж чадахгүй. Болзоо хоёр хүнийг улам ойртуулдаг бол мессеж харилцааны хамгийн хөндий хэрэгсэл. Ямар ч бүсгүй “ Юу байна?” мессежээс таныг олж харж чадахгүй. Дөнгөж болзож эхэлж буй хүмүүсийн хувьд ийм мессеж үл ойлголцлын эхлэл болно.
Харин бодит үйлдэл агуулгаас хүчтэй байх болно.  

1."Би айж байна"
Харилцаа тогтоох маш олон арга бий. Түүн рүү утсаар ярих, е-мейл бичих, түүний гэрт нь очих, дуут шуудан явуулах гэх мэт боломж хязгааргүй.
Залуу нь мессеж бичсэн бол тэр нүүр тулахаас айж байгаагийн илрэл. Тэр хэрхэн харилцаж эхлэхээ мэдэхгүй байгаа эсвэл бусалтай харьцахдаа эв дүйгүй гэсэн үг. Ийм зан чанарт дуртай эмэгтэй маш ховор байдаг.

2. "Хариу бичих эсэх чинь надад хамаагүй”
Хайхрамжгүй мессежийг бүсгүй “ Өнөө  орой хамтт зугаалвал хөгжилтэй байх болно. секс хийвэл бүр ч янзтай. Гэхдээ би жинхэнэ харилцаа үүсгэхийг хүсэхгүй байна” гэж ойлгоно.

3. " Би таньдаг бүх бүсгүйчүүд рүүгээ энэ мессежийг явуулсан юм”
Хэрэв хэн нэгэн өөр халуухан бүсгүй түүн рүү эргэж залгахгүй л бол тэр хамгийн түрүүнд хариу бичсэн бүсгүйг дэгээдэх болно… Хэрэв эр хүнд хэн нэг бүсгүй жинхэнээсээ таалагдсан л бол тэр уулзахыг хүсэх байсан. Тэр сайн сэнхрүүлэгч бол энэ нь түүний давуу тал гэсэн үг. Товчхон, цагаандаа гарсан “ Чи надтай орой уулзмаар байна уу?” мессежийг тэр тоохгүй. Харин тайван, өөртөө итгэлтэй хүний хоолойг тэр  өөрийн эрхгүй сонсох болно. 

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж