Ардчиллын боловсролын тогтоолын төсөл хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

Ардчиллын боловсролын тогтоолын төсөл хэлэлцэв

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн дарга орны зүгээс дэвшүүлсэн үндсэн зорилтуудынхаа хүрээнд «Ардчиллын боловсрол»-ын сэдвээр тогтоолын төсөл санаачилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлуулахаар ажиллаж байна.
Тогтоолын төслийн асуудлаар өнгөрч буй долоо хоногт Нью-Йорк хотноо хамтран зохиогч болон сонирхогч орнуудын хоёр дахь зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал уг төслийн анхны хэлэлцүүлгийг удирдан явууллаа.

Төсөлтэй холбогдуулан Европын Холбоо, Энэтхэг, Египет, Израиль, Венесуэл, Сири, АНУ, Канад зэрэг орны төлөөлөгчид үг хэлж, тогтоолын үндсэн санааг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэн сайжруулахад чиглэсэн 30 орчим санал дэвшүүлэв. Уг тогтоолын төсөлд одоогоор Литва, Польш, Португал, Румын, Энэтхэг улс хамтран зохиогчоор ороод байгаа бөгөөд зарим орон орохоо илэрхийлээд байгаа юм.

Тогтоол батлагдвал ардчиллын боловсролын асуудал олон улсын хамтын нийгэмлэгийн байнгын анхаарлын төвд орох бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хоёр жилд нэг удаа хэлэлцэгдэх төдийгүй АОХН-ийг даргалж байх хугацаандаа Монгол Улсын хийсэн үлдэцтэй, далайцтай нэг том ажил болж түүхэнд үлдэх юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж