Украины Сонгуулийн төв хороо (CTХ) намын жагсаалтаар депутатуудын мандатыг хуваарилав. Сонгуульд Бүс нутгийн нам 30 хувийн саналаар ялжээ. Сонгуулийн төв хорооны таван гишүүүн энэ удаагийн сонгуулийн чөлөөт, ардчилсан бус хэмээн тодотгосон байна.
Намын жагсаалтын дагуу сонгуулийн дүнг зарласны дараа Виталий Кличкогийн “УДАР” нам ийм тооллогын улмаас 1,5 хувийн саналаа алдлаа гэв. Сөрөг хүчний бусад намууд ч санал алдсан гэж УДАР мэдэгджээ. “Энэ сонгууль чөлөөт биш, ардчилсан биш байсан” гэж намын мэдэгдэлд өгүүлжээ.
Дээрх үнэлгээг СТХ-ны таван гишүүн, тэдний дунд хоёр орлогч дарга нь хүртэл хүлээн зөвшөөрөв. Тэд өөрсдийн саналыг олон мандаттай тойргийн дүнгийн протоколд хавсрагажээ. Сонгуулийн комиссийг бүрдүүлэх, ухуулга хийх, дүнг гаргах зэрэгт хууль зөрчигдсөн гэж тэд үзэв. “Украиныг холимог системийн сонгуульд эргэн оруулсан нь бие даасан сонгуулийн түүхэнд хамгийн муу сонгуулийг авчирлаа” гэж СТХ-ны орлогч дарга Жанна Усенко-Черная хэлсэн байв. Хуулийн дагуу тав хоногийн дотор СТХ-ны шийдвэрийн эсрэг давж заалдаж болох аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР