Гэр хорооллыг барилгажуулахад Турктэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг барилгажуулахад Турктэй хамтарна

Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал  хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр Турк улсын Элчин сайдын гутгаар нарийн бичгийн дарга Тунжэр Кыяакийг хүлээн авч, уулзлаа.

Тунжер Кыяак “Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах ажилд БНТУ оролцоход бэлэн байна. Барилгажуулалтад манай улс туршлагатай. Стамбул хот 15 сая, Анкара дөрвөн сая хүнтэй. Нийслэлийн удирдлагыг удахгүй  Испани улсад айлчлах гэж байгаа талаар мэдээлэл  байна. Энэ айлчлалын хугацаа товлогдсон бол БНТУ-д албан ёсны айлчлалыг хамтатгах ажлыг зохион байгуулахад ЭСЯ бэлэн байна” гэв.

Н.Гантөмөр “Испани улсад энэ оны арванхоёрдугаар сард айлчлах төлөвтэй байна. Гэхдээ арванхоёрдугаар сар нь жилийн эцэс, их ажилтай байдаг. Харин оны дараа нэгдүгээр сард ажил амс хийдэг. Тэр үед тус улсад айлчлах байр суурьтай байна. Гэр хорооллыг барилгажуулах төсөлд Японы “Жайка” байгууллага ач холбогдол өгч оролцохоор болсон. Төслийг хэрэгжүүлэхэд олон орны хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталдаг”  гэж хэлэхэд, Тунжер Кыяак “БНТУ-д Ерөнхий сайдын дэргэд  Японы “Жайка” байгууллагатай төстэй Олон улсын агентлаг байдаг. Тэдний үйл ажиллагаатай та бүхнийг танилцуулах БНТУ-д болох уулзалтуудыг зохион байгуулах болно” гэлээ.

www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж