Узбекистаны бөхийн олимпийн медалийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

Узбекистаны бөхийн олимпийн медалийг хураажээ

“Лондон-2012” олимпийн чөлөөт бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, Узбекистаны бөх Сослан Тигиев сэргээшийн асуудлаар олимпийн медалиа хураалгах болжээ. Олон улсын олимпийн хорооноос түүний хүрэл медалийг хурааж, медалийн төлөөх барилдаанд Тигиевт ялагдсан Унгарын бөхөд шилжүүлэн олгох шийдвэр гаргасан байна.

Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Сослан Тигиев нь “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд 74 кг-д зодоглож, хүрэл медалийн төлөө Унгарын тамирчин Габор Хатошиг ялсан юм. Харин сэргээшийн шинжилгээгээр метилэкзанеамин гэх хориотой бодис хэрэглэсэн нь илэрсэн тул медалиа хураалгах болж байна. Ингэснээр Унгарын бөх олимп, дэлхийн хүрэл медальтай болж буй юм.

Харин Тигиевийн хувьд Спортын арбитрийн шүүхэд хандах эрх нь нээлттэй ажээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж