“Чойжид дагина” балетын либретто
36 настай Чойжид хэмээх эмэгтэй өвчиндөө шаналан бурхнаас аврал гуйна. Гэнэт түүний бие сайжирч баясан бүжиглэж байснаа дахин муудаж үхэтхийн унаж насан эцэслэнэ. Энэ үед түүний хоёр талд хар хувцаст Эрлэг Номун хааны элч, цагаан хувцаст бурхны элч нар сүнсийг авч одохоор булаацалдан байна.
Бурхны дүр гэнэт тодрон түүний сүнсийг Чойжид хэмээх дагина болгон тамын оронд аваачиж нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн зовж, шаналж байгааг харуулах аж. Эрлэг Номун хааны ордны сүр хүчийг үзүүлсний дараа түүнийг бурхны орон руу илгээнэ. Бурхны орон. бурхад, Дарь-Эх, дагинасууд мөргөлийн бүжиг хамтран бүжиглэж, жаргал цэнгэлийг биеэр мэдэрнэ.
Бурхад түүнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж өгөх зарлиг буулгаж, эх дэлхийд нь буцааснаар “Чойжид дагина” балет төгсдөг байна.