Шатахууны улсын нөөцийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

Шатахууны улсын нөөцийг нэмэгдүүлнэ

УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн доод хэмжээг 120 мянган тонн буюу хоёр сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх, мөн шатахууны нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан байдаг. Гэсэн хэдий ч дээрх шийдвэр хэрэгжээгүй, 2008 оноос хойш компанийн нөөцийн хэмжээ шинэчлэгдээгүй, энэ хугацаанд шатахуун импортлогч компаниудын тоо нэмэгдсэн, шатахууны хэрэглээ өссөн учраас нөөц бүрдүүлэх компаниудын нэрс, нөөцийн нэр төрөл, хэмжээг шинэчлэх шаардлагатай болжээ. Иймээс Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 20 хоногийн нөөцтэй байсныг Засгийн газраас улсын нөөц болон компанийн нөөцийг тус бүр 30 хоногийн хэрэглээг хангахуйц хэмжээнд хүргэж нийт 60 хоногийн нөөц болгон нэмэгдүүлэхээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Дээрх тогтоолын хэрэгжилтийг 2013 оны гуравдугаар сарын 1-ний дотор хангуулж, жил бүрийн наймдугаар сард гүйцэтгэлийг хэлэлцдэг байхаар тогтсон байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж