
Тэгвэл, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол залуусыг эх орондоо эргэн ирж, Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад уриалах үүднээс Монгол дахь БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газрын суурин төлөөлөгчийн газраас хоёр хүнийг сонгон Сөүл дэх монголчуудтай уулзалт зохион байгуулжээ. Тус уулзалтад www.news.mn сайтын зураглаач, сурвалжлагч Ч.Болорчулуун, “Wagner Asia” компанийн мэргэжилтэн Б.Ганхөлөг нар оролцож, Үйжонбү болон Йожу дахь монголчуудтай уулзалт хийгээд ирсэн байна. Уулзалтын гол зорилго нь БНСУ-д ажиллаж байгаад эх орондоо буцсан ажилчдаас үлгэр дуурайлал авч, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчдыг нутагтаа буцах хүсэл сэтгэлийг дэмжих зэргээр хэрэгцээт мэдээллийг хүргэсэн байна.