
Олон улсын эдийн засагчид Хятад болон Евро бүс мөнгөний нийлүүлэлт нэмэгдвэл ам.долларын ханш суларч, алтных өсөх магадлалтай. Ирэх жил дэлхийн эдийн засгийн байдал, үнэт цаас болон хадгаламжийн хүү доoryyp байх юм бол бизнес эрхлэгчид хөрөнгөө алтанд оруулж, улмаар тус металлын эрэлт, үнэ нь өсөх хандлагатай байна гэжээ.
Евро бүсийн өрийн хямрал, урд хөршийн компаниудын ашгийн уналт мөн Япон улсын хэрэглээний үнийн үзүүлэлт сүүлийн 16 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч байгаа нь тус таваарын үнэ хэлбэлзэхэд хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Гэсэн ч олон улсын зах зээлд шар металл ахин “гялалзаж” эхэллээ.