ТТГ-ын дарга нууц амрагаасаа болж огцорчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

ТТГ-ын дарга нууц амрагаасаа болж огцорчээ

АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Дэвид Петреусын гэр бүлээс гадуурх амьдрал нь илэрсэн тул албан тушаалаа орхих болжээ. Албан ажлаасаа огцрох гэсэн түүний хүсэлтийг ерөнхийлөгч Барак Обама хүлээж аваад, түүнд болон эхнэрт нь сайн сайхныг хүссэн гэнэ.

Дэвид Петреус гэр бүлийн үнэнч биш харьцааныхаа улмаас Тагнуулын төв газрын захирлын тушаалаас огцрох шийдвэрээ өнгөрсөн баасан гаригт гаргасан юм. Өдгөө 60 настай тэрбээр ТТГ-ын ажилтнуудад захидал бичиж, түүний энэ явдлыг эхнэрээс нь гадна тагнуулын байгууллага хүлээн авах зүйл биш хэмээн тайлбарласан гэнэ.

Дэвид Петреусийн огцрох өргөдлийг ерөнхийлөгч Барак Обама хүлээн авч хүсэлтээр нь болгов. Үүний зэрэгцээ тэрээр Петреусийг улс орноо “аюулгүй бөгөөд хүчтэй болгоход хүчин зүтгэсэн үеийн “гарамгай генерал” гэж үнэлсэн байна. ТТГ-ын захирлын үүрэг гүйцэтгэгчээр генералын орлогч байсан Майкл Морелла түр хугацаанд томилогдсон байна.

Дэвид Петреус

Петреусийн нууц амраг нь түүний намтрыг бичигч эмэгтэй байжээ. Засгийн газрын албадаас нууц мэдээлэл алдагдаж байгааг Холбооны мөрдөх товчоо шалгах явцад ТТГ-ын дарга өөрийн намтрыг бичигч, АНУ-ын бэлтгэл дэд хурандаа Пола Бродуэллтай ойрын харьцаатай байсан нь илэрсэн байна. ХМТ-ны нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр товчооны ажилтнууд Петрэусийн цахим шууданг хянадаг байжээ.

Нууц амрагтай байх нь аюулгүй горимд харшилж байгаа ба бусад орнуудын тагнуулын газрууд тэр том тушаалтны нэр хүндэд халдах эсвэл түүнийг туршуулаар элсүүлэх оролдлого байж магадгүй юм. Энэ хэргээс үүдэн Пэтрэусийг цэргийн шүүхээр шүүнэ гэсэн мэдээлэл ч гарах болжээ.

Экс-генерал Дэвид Петреус 2011 оны есдүгээр сард Тагнуулын төв газрын захирлаар томилогдсон байв. Түүнээс өмнө тэрээр Ирак дахь АНУ-ын зэвсэгт хүчин болон НАТО-гийн цэргийн бүлэглэлийг командалж байгаа Афганистан дахь НАТО-гийн хүчний командлагчаар томилогдон ажиллаж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж