-Эвслээс Хөвсгөл аймагт нэр дэвшигчид өлсгөлөн зарлаад буй. Харин үүнд МАН-ын гишүүдийг буруутгаж байсан. Энэ талаар МАН-ын гишүүд ямар тайлбар өгсөн бэ?
-Хөвсгөл аймагт өлсгөлөн зарлаж байгаа МАХН-ын гурван гишүүн байгаа. Тойргийн хороо бүртгэсэн ч нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгохгүй байгаа бөгөөд сурталчилгаагаа албан ёсоор эхлэх боломжгүй болоод байгаа. Харин тойргийн хороо нь аймгийнхаа Засаг даргын удирдлагаар ийм зүйл хийсэн гэдгээ ч хүлээсэн. Үүнд намын удирдлагын зүгээс ямар нэг үүрэг, даалгавар авсан гэсэн хардлага байгаа юм. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд үдээс хойш Хөвсгөл аймгийн Засаг дарга руу утсаар залгасан ч холбогдох боломжгүй байна гэсэн. Өдөр дахиж залгана гэж байсан. Хэрвээ асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдвэл өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс өлсгөлөнгөө албан ёсоор зогсоох юм. Ер нь бол цаашид сонгуультай холбоотой асуудлыг хамтран шийдвэрлэнэ гэлээ. МАН-ын удирдлагууд сонгууль зохион байгуулж байгаа хүмүүстээ хандаж хуулийн дагуу ажиллахыг хүссэн юм.
-Хэрвээ “Шударга ёс” эвслийн бүлэг намуудтай тохиролцож чадаагүй бол чуулганы хуралдаанаас завсарлага авах байсан уу?
-Хэрэв тохиролцож чадаагүй бол завсарлага авах байсан. Ер нь бол УИХ-д байгаа цөөнх зарим үед завсарлага гэх механизмыг ашиглаж байх ёстой. Төсөв, нийгэм, эдийн засгийн зорилтууд хэлэлцэж байхад завсарлага авах нь зохимжгүй. Гэхдээ улстөрийн гэдэг юм уу, аль нэг нам давуу эрх эдэлж байгаа энэ үед бол завсарлага авах хэрэгтэй гэж бодож байна.
-УИХ-ын дэгийн тухай хуульд завсарлага авах төслийг хэлэлцэж байна. Танай эвслийн зүгээс дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа. Завсарлага авах хугацааг тав хоног гэж тусгасан байгаа. УИХ-ын чуулган түр хугацаагаар завсарлаж байгаа учраас эргэж орж ирээд ярих байх. Ер нь бол энэ хугацааг уртасгах сонирхолтой байгаа.