УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрээр УИХ-аар батлагдсан нэгдсэн төсвийн хуулийг танилцуулахын сацуу орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхсэнтэй холбогдуулан намынхаа нэр дэвшигчидтэй уулзан тэдний мөрийн хөтөлбөртэй танилцах юм байна. 20 гаруй сумтай улсдаа хүн амын тоогоороо нэгдүгээрт ордог тус аймгаас энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-аас 600 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан уул, Бүрэнтогтох сумдад ажиллаж, дараа нь Булган аймгийн зорих бөгөөд орон нутгийн ажлын томилолт нь тав хоног үргэлжлэх юм байна.
Г.ДАША