Урлаг сонирхогч залуусын өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Урлаг сонирхогч залуусын өдөрлөг болно

“Photo msg” группын залуус нэг жилийн ойдоо зориулан маргааш “One and one” буюу  “Монголын орчин үеийн урлаг сонирхогч залуусын өдөр”-ийг “iLoft”-д тэмдэглэх гэж байна. Бүтэн өдөр үргэлжлэх уг өдөрлөгт орчин үеийн урлагийн бүх төрөл буюу фото үзэсгэлэн, photo installation, Land art, арт хаус кино, performance, street art, public art, амьд хөгжмийн хамтлаг, DJ set, яруу найраг, абсурд жүжиг, модерн бүжиг  багтсан аж. Тэд урлагийн төрлөөр уран бүтээл туурвидаг, сонирхдог залуусыг нэгтгэн бүтэн өдрийн үйл ажиллагааг зохион байгуулж орчин үеийн урлагийн ойлголтуудыг дамжуулж, ингэснээр залууст амьдарч буй нийгэмдээ хүрч өөрсдийн сонирхлын дагуу авьяасаа хөгжүүлэн урлагаар зөв үзэл бодлоо хүртээх боломжийг нээж өгөх зорилготой юм байна.

Тиймээс уг өдөрлөгт залуусын дунд гэрэл зургийн уралдаан, Photo MSG группын фонд дахь зургуудаас 100-н шилдэг фото зургийн “Best” үзэсгэлэн,  "Хөх нар" нэн орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлчидтэй хийх уулзалт, ярилцлага, тэдний орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлчидийн үзэсгэлэн, орчин үеийн хөгжмийн урсгал жанараар тоглодог шинэ залуу амьд хөгжмийн хамтлагуудын тоглолт "Messiers" хамтлаг, “Алтан хальс” холбоо арт хаус болон сонгодог киног үзэгчдэд хүртээл болгох ба урилгаар өдөрлөгт DJ Тамираа, Hi-Fi рекордсын продюссер Нацагдорж оролцох юм байна. Түүнчлэн, DJ Eamar, “Moroojin lovers club”, Beatmaster Мөнх, контемпорари урлгийг “NOMAD WAVE performance” групп үзүүлэх ба “Street art” болох graffiti art, skate board, stencil art-уудыг дэлгэх нь ээ.

Модерн бүжиг, бит үе, бит шүлэг, чөлөөт уншлага буюу Америкийн бит үе, бит зохиолч, яруу найрагчдын танилцуулга, "Орь дуу" баримтат уран сайхны кино, бит шүлэг, хөгжим, яруу найраг, утга зохиол сонирхогч залуусын шүлгийн чөлөөт уншлага,  “Харгислалын театр” цуврал болгон гаргах жүжгээ танилцуулан монгол хадмалтайгаар хоёр богино жүжгээ тоглох юм байна.

Уг өдөрлөгийг “Photo MSG group”, “Хөх нар нэн орчин үеийн урлагийн төв”, “Хөх нар нэн орчин үеийн урлагийн төв” зохион байгуулж байгаа ба ивээн тэтгэгчээр  
“iLoft function house”, “Organic color” компани, “MENICS DESIGN”, “PC mall”, “EPSON”, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Нийслэл guide” сэтгүүл ажиллаж байгаа юм. Өдөрлөгийн тасалбар 1111 төгрөг юм байна.

Өдөрлөгийн хөтөлбөр

  • 11.00-11.20 “Best-Photo MSG” үзэсгэлэнгийн нээлт
  • 11.00-20.00 “OPEN MIC”
  • 11.00-23.00 “Хөх нар” (installation)
  • 11.30-12.00 Үзэсгэлэнгийн талаар нээлттэй ярилцлага
  • 12.00-13.00 “Street art”–үзүүлбэрүүд
  • 13.00-14.00 “Харгислалын театр”
  • 14.00-16.00 Beat үе, шүлэг, уншлага
  • 16.00-18.00 “Artfilm” (Алтан хальс холбоо)
  • 18.00-18.20 “Nomad wave” performance group оройны ажиллагааг нээнэ
  • 18.20-18.30 Aim4R hip hop dance
  • 18.30-18.40 Modern dance
  • 18.40-19.00 “Photo MSG group”-ийн 1 жилийн ойн арга хэмжээ (хөтлөгч)
  • 19.00-19.20 Уралдааны шагнал гардуулах ёслол
  • 19.20-20.00 “Beatmaster Munk” DJ set
  • 20.00-20.30 Бялуу зүсэх ажиллагаа
  • 20.30-21.00 "Messiers" хамтлаг
  • 21.00-22.00 “Мороожин” lovers club DJ set
  • 22.00-24.00 Dj TAMIRAA"s set ft Eamar
  • 24.00-24.10 Өдөрлөгийн хаалт

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж