Манделагийн зурагтай мөнгөн дэвсгэрт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Манделагийн зурагтай мөнгөн дэвсгэрт гаргажээ

Өмнөд Африк улс мөнгөн дэвсгэртүүд дээрх зэрлэг амьтдын зургийг өөрчилж, тус улсын ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны хар арьст Ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналтан Нелсон Манделагийн зургийг байршуулжээ. Үүнээс өмнө Өмнөд Африкийн мөнгөн дэвсгэртүүд дээр арслан, одос үхэр, заан, хирс, ирвэс зэрэг амьтдын зураг байсан  аж. Нелсон Манделагийн зураг бүхий 10, 20, 50, 100, 200-тын шинэ дэвсгэртүүд хэвлэгдэж иргэдийн гар дээр очмогцоо хууль ёсоор төлбөрийн хэрэгсэл болон гүйлгээнд орох юм байна. Нелсон Мандела нь 1994-1999 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн албыг хашсан бөгөөд арьс өнгөөр ялгаварлахын эсрэг хүчтэй тэмцдэг байсныхаа төлөө 27 жил шоронд хоригдож байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж