
Одоо V цахилгаан станцыг барихаар төлөвлөөд байгаа Хонхор орчмын газар дархан цаазат бүсэд ордог юм байна. Уг бүсэд орших ан амьтдыг шилжүүлэхээс эхлээд усны асуудал тулгамдаад байгаа тухай салбарын сайд нь хэлсэн юм. Тиймээс эдгээр чиглэлээр мэргэжилтнүүдтэй хэлэлцэж асуудлыг шийдвэрлэсний дараа станц барих ажлыг эхлүүлэхээр тогтсон байна. Хонхор орчмын газарт станц барьж болохгүй гэж тогтвол дараагийн боломжит газар хаана байж болохыг тодруулах аж.
Г.ДАША