УДЭТ-ын алтан партнёрууд дахин үзэгчдийг байлдан дагууллаа. Тэд бол Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин У.Уранчимэг нар билээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжигт хааны араас сэм сүлбэлдсэн амрагуудын дүрийг чадварлаг гаргасан тэд энэ удаад дахин дэлхийн сонгодог ноён оргилын нэг болох алдарт У.Шекспирын “Гамлет” жүжигт хаан, хатан болж тайзнаа үзэгчдийг байлдан дагуулав. Ардын жүжигчин П.Цэрэндагва эрч хүчтэйгээр тайзыг эзэгнэн үзэгчдийг байлдан дагуулсныг үзэгчид шүтэн биширч өөр хоорондоо магтан ярьж байсан бөгөөд түүнтэй хамтран тоглосон драмын театрын нүүр царай болсон Гавьяат жүжигчин Урнаа жүжигчний ур чадварын зэрэгцээ гоо сайхнаа гайхуулан байлаа. Өчигдөр нээлтээ хийсэн “Гамлет”-ийг үзсэн үзэгчид тэднийг аргагүй л “алтан партнёр”-ууд юм аа гэж онцолж байсан шүү.
Г.ДАША
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН