Хөвсгөлд ардчиллынхан өнгөтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд ардчиллынхан өнгөтэй байна

Хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймагт орон нутгийн сонгуулийн буухиа ид үргэлжилж буй бөгөөд Ардчилсан намаас нийт 600 гаруй хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Зөвхөн сумдаа оруулахгүйгээр тооцоход Хөвсгөл аймгийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас 41, Мөрөн суманд 31 нэр дэвшигч тус бүр өрсөлдөж байгаа юм.

Ардчиллын өлгийн нутаг гэгддэг Хөвсгөлд энэ удаад Ардчилсан намынхан тун өнгөтэй гялзалзаж, яваа аж. Нэг туган дор нэгдсэн ардчилагчдад УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ихэд итгэл хүлээлгэн “Та нар минь ардчилал олуулаа ялдагийн жишээг харуулна шүү” хэмээн том даалгавар өгөөд байгаа сурагтай. Экс гишүүнийг орон нутгийн сонгуулиар төрсөн нутагтаа өрсөлдөнө гэх мэдээлэл цацагдаад амжсан ч тэрээр нэрээ дэвшүүлээгүй юм байна. Харин ойрмогхон хугацаанд хуралдах Засгийн газрын хуралдаанаас түүнийг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын аль нэгд даргаар томилж мэдэх тухай мэдээлэл бас байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж